• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХЭНИЙ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2026-2030 ОН) БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХЭНИЙ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2026-2030 ОН) БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Эрүүл Мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) нь Хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2030 он)-г хамтран боловсруулж байна. Тус төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт ЭМЯ, ХНХЯ, Боловсролын яам, Хүүхдийг ивээх сан (Save the Children) зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас гадна олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, СЭМҮТ-ийн Захирал Г.Анхболд нар нээсэн бөгөөд төлөвлөгөө боловсруулах ажлын явц, цаашид хэрхэн ажиллах талаархи төлөвлөгөө болон хүлээгдэж буй үр дүнгийн тухай оролцогчдод мэдээлэл өглөө.

СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Н.Алтанзул нь Хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулгыг хэлэлцүүлэгт оролцогч нарт хүргэсний дараа хөтөлбөрийн зөвлөх, БНТУ-ын Трабзон их сургуулийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч, профессор Онур Бурак Дурсун болон БНТУ-ын Мадалион сэтгэцийн эмнэлгийн хүүхдийн сэтгэцийн эмч Б.Сэлэнгэ нар төлөвлөгөөний үйл явцыг оролцогч мэргэжилтнүүдэд танилцуулан, тэдний санал бодлыг сонсч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнг ЭМЯ-ны Халдварт бус өвчний эрт илрүүлэг, сэргийлэлт, хяналт, тандалт хариуцсан ахлах шинжээч Б.Лхам-Эрдэнэ дүгнээд цаашид холбогдох яам, байгууллагуудаас нэмэлт санал авч, дараагийн шатанд шилжиж ажиллахаар боллоо.