Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 10-р сарын 16-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн. Гэвч өмгөөлөгчдийн зүгээс гомдол гаргасны дагуу 10-р сарын 27-ны өдрөөс Б.Эрдэнэсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байсан юм.
Тэгвэл түүнд авсан цагдан хорионы хугацаа энэ сарын 26-нд дуусах гэж байгаа тул цагдан хориог сунгах санал шүүхэд ирсний дагуу өнөөдөр хэлэлцэхээр тов тогтжээ.





