• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Танилц: МАН-ын бага хурлаар заалнаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буй Г.Тэмүүлэн

Танилц: МАН-ын бага хурлаар заалнаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буй Г.Тэмүүлэн

МАН-ын бага хурал: Г.Тэмүүлэнг заалнаас ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Ганзоригийн Тэмүүлэн нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр


Монголын улс төр ялангуяа Ардын намд Г.Тэмүүлэн гишүүн гэхээсээ түүний аав Ч.Ганзоригийн нөлөө их гэж энэ хүрээнийхэн ярьдаг. Учир нь, 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон Ч.Ганзориг Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн хийж байсан хүүгээ хэлтсийн дарга болтол нь албан тушаал ахиулсан байдаг.

 
Хөрөнгө орлогын мэдүүлэг:

2022 оны байдлаар түүний өөрийн орлого 49.1 сая төгрөг, гэр бүлийн орлого 68.5 сая төгрөг байна. Харин түүний үл хөдлөх хөрөнгө нь УИХ-ын гишүүнээр ажилласан 3 жилд  1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Г.Тэмүүлэн гишүүн 2020 онд  885 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 2022 онд 2.4 тэрбум болж нэмэгджээ.

Улмаар 580  сая төгрөгийн үнэтэй Lexus 570,  Mercedes Benz G 500  хөлөглөж, 523 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал аж ахуйтай болсон байна."ТТЕМ" ХХК,  "Евроконстракшн" ХХК-д хувьцаа эзэмшдэг гэх хөрөнгө орлогыг мэдүүлээд байгаа юм.

 "ЖДҮ-д нэр холбогдсон"

Төрийн өндөр албан тушаалтнуун болон хуулийн байгууллагын дарга нар ЖДҮ санг аалзны тор мэт хэрсэн тухай баримт ил болох үед Г.Тэмүүлэн гишүүн нэр холбогдож байлаа. Тодруулбал, түүний хамаарал бүхий этгээд буюу ээжийнх нь эзэмшлийн “Спа цогцолбор” компани 2017 онд тус сангаас 700 сая зээл авсан нь ил болсон байдаг.

Харин саун, душ, зочид буудал, фитнесс, үсчин, гоо сайхан, амралтын газрын үйлчилгээ эрхэлдэг “Спа цогцолбор” компани ямар зорилгоор ЖДҮ-ээс 700 сая төгрөгийн зээл авч, зарцуулсан нь өнөөг хэр нь тодорхойгүй байдаг.

 

Ажлын туршлага: 

2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн                                                                                                                  2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн