Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ жил бүр шинэчлэн гаргах үүрэгтэй.
Нийтийн албан тушаалтны 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргах хугацаа 2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болох бөгөөд мэдүүлэг гаргах эрх 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээгдэж, мэдүүлгээ гарган бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.





