Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол есөөр нэмэгдлээ

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол есөөр  нэмэгдсэн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-д 12 хүн, хөдөө орон нутагт 12 эмчлүүлж байгаа юм. Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны хамгийн их өвчилсөн байгаа бөгөөд 5,143-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 3,207, 5-9 насны 1,785 хүүхэд, 15-19 насны 1,737 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.