Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллах үеэрээ Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө. Тус ажлаас чөлөөлөх чиглэлийг Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран ёсчолж, чөлөөлөх юм.
Замын-Үүд чөлөөт бүсэд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 2011-2017 онд дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж, тэдгээрийн шугам сүлжээ зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийж өгчээ. Гэвч уг бүтээн байгуулалтын туршилт, тохируулгыг хэн, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа учраас ашиглаж чадалгүй 9 жилийн нүүрийг үзэж байгаа аж. Түүнчлэн чөлөөт бүсэд нийт найман удаа газар олгожээ. Үүнээс нэгийг нь л дуудлага худалдаагаар буюу шударгаар олгожээ.
Энэ асуудлыг шалгахаар АТГ, ЦЕГ зэрэг хууль хяналтын байгууллагынхан Замын-Үүдэд очиж ажиллах аж. Мөн улсын хэмжээнд хэрэгт холбогдсон, асуудалтай 24 гаалийн байцаагчийн эрхийг түдгэлзүүлээд байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцаж, Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална гэж мэдэгдлээ. Мөн худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд онцгойлон анхаарч шийднэ гэв.





