• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “Дакар ралли-2026” уралдаанд Э.Халиунболд 21-р байрт, П.Мөрөн 32-р байрт эрэмблэгдлээ

“Дакар ралли-2026” уралдаанд Э.Халиунболд 21-р байрт, П.Мөрөн 32-р байрт эрэмблэгдлээ

Саудын Араб улсад болж буй олон улсын “Дакар ралли-2026” уралдаан талдаа орлоо. Нэгдүгээр сарын 3-д эхэлсэн уралдааны мотоциклийн төрөлд Монгол Улсаас хоёр тамирчин оролцож байгаа билээ.

Өчигдөр 48 дахь удаагийн “Дакар ралли 2026” долоо дахь гараа нийт 877км уралдааны цаг тооцох 459 км замд боллоо. Хайрга, шороон зам, элсэн манхан гэсэн хүнд сорилттой замд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4-н цаг 30 минут 19 секундын амжилтаар нийт тамирчдаас 21 (Ралли 2 төрөлдөө 11-р байранд эрэмблэгдлээ) байрт орлоо. Харин ОУХМ Мөрөн 4-н цаг 52 минут 28 секундээр нийт тамирчдаас 32-(Ралли 2 төрөлдөө 22-дугаар байр) байр эзэллээ. Нийлбэр дүнгээр Австралийн Даньел Сандерс тэргүүлж байгаа бол "Rally 2"-т АНУ-ын Престон Кэмпбэлл өнгөлж байна. Өнөөдөр наймдугаар гараанд тамирчид Дависарын хөндийгөөр нийт 721 км зам туулна.

Өнөөдөр найм дахь гараа нийт 721 км зайд уралдааны цаг тооцох 483 км замд болно. Уг замын урт нь энэ удаагийн “Дакар ралли”-гийн хамгийн урт зам болон бүртгэгдсэнийг “Тал нутгаас Дакарт” төслийн багаас мэдээллээ.