Бостон Селтиксийн сэлгээний хамгаалагч Пэйтон Причард энэ улиралд гайхалтай тоглолтоороо үзэгчдийг бишрүүлж, багтаа асар их хувь нэмэр оруулсан нь үнэлэгдлээ.
Причард гараанд гараагүй тоглолтуудад 1000 онооноос илүү авсан цор ганц тоглогч байж, NBA-ийн түүхэнд сэлгээний тоглогчдын дунд хамгийн олон 3-онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн шинэ дээд амжилт тогтоолоо.
Эдгээр гайхалтай үзүүлэлтийнхээ ачаар тэрээр 2025 оны “Sixth Man of the Year” буюу Шилдэг зургаа дахь тоглогч-оор нэрлэгдэв.
Тэрээр уг шагналыг хүртсэн тав дахь Селтикс тоглогч боллоо.
- Кевин МакХэйл (1984, 1985)
- Билл Уолтон (1986)
- Малколм Брогдон (2023)
- Пэйтон Причард (2025)