“ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДАЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн хот нийтийн аж ахуйн үйлчилгээ болон төрийн байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах, харилцан туршлага солилцох, уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Өвөлжилтийн бэлэн байдал” нэгдсэн арга хэмжээг Шинэ зуун айл төвд дотор болон гадна гэсэн хоёр хэлбэрээр зохион байгууллаа.
Арга хэмжээнд,
-Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба,
-Онцгой байдлын хэлтэс,
-Замын цагдаагийн хэлтэс,
-“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ,
-“УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэр, ногоон байгууламж, тохижилттой талбай, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд оролцлоо.
 
May be an image of textMay be an image of text
 
Дүүргийн хот нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилд хувийн хэвшлийн 35, ОНӨААТҮГ-ын 2 нийт 37 байгууллагын 850 ажилтан, албан хаагч, 450 гаруй тусгай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлэн байдал 90 гаруй хувьтай байна.