• Нүүр
  • Мэдээний өрөө
  • АТГ: Баян-Өлгийн 4 сумын дарга нарт холбогдох авлигын хэргийг шүүхэд шилжүүллээ

АТГ: Баян-Өлгийн 4 сумын дарга нарт холбогдох авлигын хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын (АТГ) Мөрдөн шалгах хэлтсээс Баян-Өлгий аймгийн зарим сумдын удирдах болон нийтийн албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Сагсай, Өлгий, Цэнгэл, Алтай сумдын удирдах албан тушаалтнууд болон нийтийн албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 (Нийтийн албан тушаалтан хахууль авах) дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан байна.

Холбогдогчдын хэрэгт шалгагдсан үндэслэлүүд:

Сагсай сумын удирдах албан тушаалтан С.А: Иргэнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэх

Өлгий сумын удирдах албан тушаалтан Б.Т: Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн байгууллагад хохирол учруулсан гэх

Цэнгэл сумын удирдах албан тушаалтан Ж.А: Бусдад давуу байдал бий болгосны улмаас байгууллагад 51.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх

Алтай сумын удирдах албан тушаалтан Х.С, нийтийн албан тушаалтан Х.Х: Байгууллагын төсвөөс удаа дараагийн үйлдлээр өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэх

Нийтийн албан тушаалтан А.З: Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ явуулах үедээ эрүүгийн хэрэгт холбогдогчоос хахууль авсан гэх.

Хэргийг одоо прокурорын байгууллагаас хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.