• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт 90 хүрэн баавгай бүртгэгдэж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт 90 хүрэн баавгай бүртгэгдэж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар орчмын бүсэд 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 64 удаагийн тохиолдлоор 90 хүрэн баавгай бүртгэгдээд байна.

Хамгаалалтын захиргаанаас хүрээлэн буй орчин, зэрлэг амьтдыг хамгаалах ажлын хүрээнд тэжээл, арчилгаа шаардлагатай байсан 7 бамбарууш, нэг баавгайг түр хугацаанд асран хамгаалж, тэнхрүүлсний дараа байгальд нь буцаан тавьжээ.

Хүрэн баавгайн шилжилт хөдөлгөөн, үзэгдэх тохиолдол ихэссэнтэй холбогдуулан дараах иргэд, байгууллагуудыг сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иргэд өөрсдийн аюулгүй байдлыг чанд хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Мэдээлэл хүлээн авах: Хүрэн баавгайтай холбоотой ажиглалт, харсан мэдээллийг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 99777844 дугаарын утсаар шуурхай мэдээлэхийг хүсэж байна.