“Дархан ДЦС”-д гарсан гэмтлийг засахаар Онцгой комисс ажиллаж байна

“Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК-д өчигдөр гэмтэл гарч, үйл ажиллагаа нь бүрэн зогссонтой холбогдуулан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Уг гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар станцын насжилтын хугацаа хэтэрсэнтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэжээ. Одоогоор инженер, техникийн ажилтнууд гэмтлийг устгаж, хэвийн горимд оруулахаар шуурхай ажиллаж байна.

Taшрамд дурдахад, “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК нь 1965 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60,000 орчим хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг юм.