Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 16 дахь өдрөө үргэлжилж байна.
Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлага, мэргэжлийн анги, ар гэрийнхэн болон нутгийн иргэдээс бүрдсэн 100 гаруй хүн ажиллаж байна. Түүнчлэн эрэн хайх ажиллагаанд эрэлч нохой, нисэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) болон туулах чадвар сайн автомашин, техник хэрэгслийг дайчлаад байгаа юм.
Эрлийн ажиллагаа хад асга ихтэй, уулархаг газарт, цас зарим газраа 40-50 см тогтсон байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд явагдаж байна.





