Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдын нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.





