Хүн төрөлхтөн нэг алхам, харин роботын төрөл нэг үсрэлт хийлээ” хэмээн тодорхойлж болох нэгэн түүхэн үйл явдал энэ амралтын өдөр БНХАУ-ын нийслэл хотод боллоо.
Бипедал буюу хоёр хөлтэй олон төрлийн робот Бээжингийн хагас марафонд 21.1 км замыг туулан, жинхэнэ хүмүүсийн хамт гүйжээ. Энэхүү уралдаан нь робот, хүний хамтарсан марафон анх удаа зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог болсон байна.
Роботуудыг тусгай инженер, оператор, навигацийн багууд замын туршид удирдан чиглүүлж, аюулгүй байдлыг хангажээ. Мөн оролцогчид бие биедээ саад болохоос сэргийлэн хүн болон роботын замыг тусад нь зохион байгуулсан байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид үүнийг робот технологийн шинэ түвшний туршилт, олон нийтэд харуулах арга хэмжээ хэмээн тодорхойлсон бөгөөд ирээдүйд хүн-роботын хамтарсан тэмцээнүүд улам нэмэгдэх боломжтойг онцолжээ.