Найзуудтайгаа Reels хуваалцах шинэ арга нээгдлээ

"Instagram" нь “Blend” нэртэй шинэ функцээ танилцууллаа. 

Систем нь таны нээсэн групп дэх гишүүдийн сонирхол болон үзсэн контент дээр үндэслэн "Reels"-ийг ухаалгаар нэгтгэж, өдөр бүр шинэлэг, тохирсон контентоор хангасан хамтын feed үүсгэнэ.

Онцлох зүйлс:

  • Blend feed нь зөвхөн тухайн чатын гишүүдэд харагдана.
  • Хамтран feed үүсгэхийн тулд бүх гишүүд зөвшөөрөл өгөх шаардлагатай.
  • Одоогоор уригдсан хэрэглэгчдэд хязгаарлагдмал байдлаар нээгдэж байгаа бөгөөд ирээдүйд өргөжих төлөвтэй.

Энэхүү функц нь найзуудтайгаа илүү ойр байж, хуваалцсан сонирхлоороо дамжуулан илүү их "Reels" контентоор холбогдох шинэ боломжийг олгож байна.