• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Судлаачид хүний өмнө нь огт харж байгаагүй шинэ өнгө болох “оло”-г илрүүлжээ

Судлаачид хүний өмнө нь огт харж байгаагүй шинэ өнгө болох “оло”-г илрүүлжээ

Америкийн судлаачид өмнө нь хүний нүд харж байгаагүй шинэ өнгийг туршилтаар нээснээ зарлалаа. Энэхүү өнгийг оло хэмээн нэрлэжээ.

Судалгааны багийнхан оролцогчдын торлог бүрхэвчийн фотосенситив (гэрэл мэдрэгч) эсүүдийг лазерын тусгай импульсээр өдөөсөн байна. Энэ нь хүний хараа болон тархины хоорондын мэдрэлийн сигнал дамжуулалтыг идэвхжүүлсэн бөгөөд үр дүнд нь туршилтад оролцогчид хөх болон ногоон өнгийн завсрын, гэхдээ өмнө нь огт харж байгаагүй мэт мэдрэгдсэн шинэ өнгийг харсан гэж мэдэгджээ.

Хүний нүд 3 төрлийн конус хэлбэрийн фоторецептортой — улаан, ногоон, хөх өнгийн долгионыг ялгадаг. Бидний харж чадах бүх өнгө эдгээр гурван үндсэн өнгийн хослолоос үүдэлтэй. Хиймэл аргаар хэлбэржүүлсэн мэдрэхүйн туршилтаар тархин дотор “шинэ өнгө” бүтээх боломж байж болохыг харуулсан  гайхалтай нээлт болж байна.

Энэхүү нээлт нь хүний мэдрэхүйн хүрээг тэлэх, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан шинэ төрлийн технологи хөгжүүлэх, тархины дохиог шууд өдөөх замаар мэдрэхүйг өөр түвшинд гаргах нейротехнологийн ирээдүйг нээж болзошгүй гэж судлаачид онцолж байна.