"Clone Robotics" анхны яс, булчингийн бүтцэд суурилсан “Protoclone” роботын шинэ зургийг цацжээ. Хүнтэй хамгийн төстэй бүтцээр бүтээгдсэн энэхүү робот нь жинхэнэ хүний араг ясны загвараар хийгдсэн бөгөөд тус компанийн “Myofiber” хиймэл булчингууд нь ясанд амьтдын адил наалдаж, хөдөлгөөнийг үүсгэдэг байна.
"Protoclone" нь:
- 200 гаруй хөдөлгөөний чиглэлтэй,
- 1,000 "Myofiber" булчинтай,
- 500 мэдрэгчтэй бөгөөд эдгээр нь бодит булчингийн үйл ажиллагааг дуурайлган, өндөр нарийвчлалтай хөдөлгөөн үзүүлдэг.
"Clone Robotics" энэ бүтээлээ хүний биеийн хөдөлгөөнийг хамгийн нарийвчлалтай хуулбарласан анхны робот хэмээн онцолж байна.