Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тов зарлах асуудал хуулийн өөрчлөлт рүү аваачих уу

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн тов тогтоох асуудалд улстөрд суудалтай намын дарга нар зөрүүтэй байр суурь илэрхийлж, алгуурласан, шалтаг тоочсон хандлага гаргаж буй нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох өөрчлөлт хийх санаархал байж болох юм гэсэн хардлага нийгэмд үүсгээд байна.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тов зарлах асуудал хуулийн өөрчлөлт рүү аваачих уу

Ц.Жаргал

Хуваалцах
Төрийн банк

Ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг зарлах байх гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн тов тогтоох асуудалд улстөрд суудалтай намын дарга нар зөрүүтэй байр суурь илэрхийлж, алгуурласан, шалтаг тоочсон хандлага гаргаж буй нь нэг талаараа УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд бэлэн биш байна, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хуулийн асуудлаар шалтаглаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох өөрчлөлтийг хийх санаархал байж болох юм гэсэн хардлага нийгэмд үүсгээд байна.

  Тэгвэл, Монгол Улсын Үндсэн хууль болоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд цагаан дээр хараар бичсэн тодорхой заалтууд бий. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”, 37.2-т “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.8-д “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэж тус тус заажээ.

Харин уг асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “УИХ-ын гишүүн хугацаанаасаа өмнө өргөдөлөө өгсөн тохиолдолд нөхөн сонгууль зарлан явуулж, тухайн сонгуулиар гарсан УИХ-ын гишүүн Үндсэн хуульд заасан хугацаагаар эрхээ хэрэгжүүлдэг. Үүнтэй адил шинэ Ерөнхийлөгч ч мөн хуульд заасан хугацааг дуусгавар болтол буюу 4 сар үүрэг хэрэгжүүлэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч тухай хуулийн 11.8 дахь заалтыг зөрчил хэмээн үзэж, уг асуудлаар иргэний журмаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж Үндсэн хуулийн цэцээс зөвлөмж авч байж асуудалд хандана гэдгээ мэдэгдээд байгаа.

Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн зохицуулалт олон асуудлыг хөндөж байна. Жишээ нь, 2-р сард сонгууль явууллаа гэхэд тухайн сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тухайн өдрөөс хойш 6 жилээр тооцоод явахаар хууль, эрх зүйн асуудалтай байна. Мөн сурталчилгааны хугацаа гэх зэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанууд хэрэгжихгүй болж, шударга сонгууль явуулах боломжгүй" гэдгийг хэлсэн юм.

Хуваалцах