Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

О.Алтангэрэл: 555 хоногийн өмнө өргөн барьсан хуулийн төслөө татахгүй, Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцэх ёстой

О.Алтангэрэлийн өмнө нь өргөн барьсан төслийг эргүүлэн татах асуудал яригдаж эхэлсэнтэй холбогдуулан тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

О.Алтангэрэл: 555 хоногийн өмнө өргөн барьсан хуулийн төслөө татахгүй, Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцэх ёстой

Б.Номин-ЭрдэнэБ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш өнөөдөр (2026.11.27) яг 555 хоног өнгөрч байна.

Саяхан Засгийн газраас хууль бус хөрөнгө хураах тухай шинэ хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтож, үүнтэй зэрэгцэн О.Алтангэрэлийн өмнө нь өргөн барьсан төслийг эргүүлэн татах асуудал яригдаж эхэлсэнтэй холбогдуулан тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр өөрийн өргөн барьсан хуулийн төслийг татахгүй гэдгээ хатуу мэдэгдэж, хоёр хуулийн төслийг УИХ дээр нэгтгэн хэлэлцэж, аль алиных нь давуу талыг тусган батлах нь зүйтэй гэж үзэж буйгаа онцлов. Түүний тайлбарласнаар хоёр хуулийн төслийн хооронд дараах зарчмын томоохон ялгаанууд байна:

  • О.Алтангэрэлийн төсөлд 2002 оноос хойш төрийн өндөр албан тушаал хашиж байсан улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн хөрөнгийг заавал шалгаж, хууль бусаар олсон хөрөнгийг хураахаар тусгажээ. Харин Засгийн газрын шинэ төсөлд уг хуулийг шалгаж эхлэх хүртэлх хөрөнгийг "эхлэлийн цэвэр хөрөнгө" гэж тооцохоор заасан нь өнгөрсөн хугацаанд хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдийг хаацайлах эрсдэлтэй гэж тэрбээр шүүмжлэв.

  • Өмнөх төслийг Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбар хийж байгааг О.Алтангэрэл үгүйсгэж, өргөн барьсан хууль Үндсэн хуульд нийцсэн эсэхийг аль нэг сайд эсвэл Тамгын газар дүгнэдэггүй, харин 555 хоног хэлэлцэлгүй гацаасан буруугаа ийнхүү тайлбарлах нь зохимжгүй гэлээ.

  • Анхны төсөлд авлигаас хураасан хөрөнгийг тусгай санд төвлөрүүлж, 100 хувь эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахаар тусгасан бол шинэ төсөлд энэ хувь хэмжээг бууруулсан байна.

  • Хөрөнгө орлогын мэдүүлэгт уран зураг, хурдан морь, адуу мал зэрэг зах зээлийн үнэлгээ нь тодорхойгүй зүйлсээр дамжуулан хууль бус хөрөнгөө нуух, мөн хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх хувьцаатай хэрнээ хувьдаа байр, машингүй мэтээр мэдүүлдэг хийдлийг засах ёстойг онцоллоо.

Төгсгөлд нь тэрбээр Ерөнхий сайд авлигатай тэмцэх асуудалд манлайлал үзүүлж байгааг сайшаасан ч хоёр хуулийн төслийг УИХ-аар зэрэгцүүлэн хэлэлцэж, өнгөрсөн хугацаанд ард түмний боломжийг хулгайлсан хөрөнгийг хураан авах үзэл санааг алдагдуулахгүй байх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Хуваалцах