• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Улаан өндөгний баяраар Оросын армийн 670 цэрэг амь үрэгдсэн тухай Украин мэдээлжээ

Улаан өндөгний баяраар Оросын армийн 670 цэрэг амь үрэгдсэн тухай Украин мэдээлжээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Улаан өндөгний баярын энхийн хэлэлцээр” зарласан ч, Украинд тулаан зогсолгүй үргэлжилж байгааг олон эх сурвалжууд мэдээлж байна.

Украины Ерөнхий штабын мэдэгдсэнээр, зөвхөн Улаан өндөгний баяр буюу 4 сарын 20-ний өдөр:

  • Оросын 670 цэргийн албан хаагч амь үрэгдэж
  • 2 танк, 2 хуягт машин,
  • 10 артиллерийн зэвсэг устгагджээ.

Мөн фронтын бүс болох "Запорожжя" мужид нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Тус бүсийн захирагч Иван Федоровын мэдээлснээр, ОХУ тус бүсэд:

  • 108 удаагийн дрон довтолгоо,
  • 25 артиллерийн цохилт үйлдсэн байна.

Энэхүү нөхцөл байдал нь “баярын үеэр гал зогсоох” санаачилга бодит байдал дээр хэрэгжээгүйг харуулж байгаа бөгөөд дайны хөлд нэрвэгдсэн бүс нутгуудад иргэний хохирол, эвдрэл сүйтгэл үргэлжилсээр байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.