Австралийн "Gen Z" дунд жендерийн хэвшмэл үзэл нэмэгдэж байна

Австралид залуу эрэгтэйчүүдийн дунд жендерийн тэгш бус байдлыг үгүйсгэх, уламжлалт хүйсийн хэвшмэл ойлголтыг дэмжих үзэл бодол эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаанууд анхааруулж байна.

Аделайд их сургуулийн социологич Саманта Шульц сургуулийн багш нараас авсан мэдээлэлд тулгуурлан дараах зүйлийг дурдсан байна. Үүнд зарим хөвгүүд эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртдөг тухай худлаа хэлдэг мөн эрчүүд илүү чадварлаг хэмээн боддог болсныг анзаарчээ. Түүнчлэн “сандал авч ир” буюу эмэгтэйчүүд гал тогоонд байх ёстой гэх мэт хүйсээр ялгаварлан гадуурхах хандлага илэрхийлэх нь нэмэгдэж буйг онцолсон байна.

Энэхүү үзэгдлийг Австралийн эдийн засгийн судалгааны байгууллага болох "e61 Institute"-ийн эдийн засагч Эрин Кларк-ийн гаргасан тоон мэдээлэл баталж байна. Тэрээр Хүн ам, орлого, хөдөлмөрийн динамик (HILDA) судалгаанд тулгуурлан 15-24 насны эрэгтэйчүүд уламжлалт жендерийн хандлагыг илүүтэйгээр дэмжиж эхэлснийг тогтоожээ.

Эдгээр Gen Z залуус “manosphere” буюу эрчүүд давамгайлах сошиал орчны нөлөөнд автаж, жендерийн эрх тэгш байдлыг үгүйсгэх, эмэгтэйчүүдийн эсрэг үзэл санааг дэмжих нь ихсэж байгаа нь нийгмийн хувьд анхаарах ёстой ноцтой дохио хэмээн шинжээчид дүгнэж байна.