"Nature Medicine" сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар хүний тархинд дунджаар долоон грамм буюу нэг хуванцар халбаганы хэмжээтэй бичил хуванцар агуулагдаж байгааг тогтоожээ. Энэ нь 2016 оны сорьцтой харьцуулахад 50 хувиар их хэмжээ болохыг харуулсан байна.
Уг судалгааг АНУ-ын Шинэ Мексикийн их сургууль удирдан явуулсан бөгөөд 2016 болон 2024 онд нас барсан хүмүүсийн тархи, элэг, бөөрийг шинжилжээ. Үр дүнд нь тархинд хамгийн өндөр хэмжээний бичил хуванцар илэрсэн байна.
Судалгааны үеэр хамгийн их илэрсэн полимер нь хүнсний сав баглаа боодол, гялгар уутанд өргөн хэрэглэгддэг полиэтилен байжээ. Түүнчлэн тархины өвчтэй хүмүүсийн эд эсэд бичил хуванцрын хэмжээ 10 дахин өндөр байсан ч, бичил хуванцар нь шууд шалтгаан болсон эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.
Судлаачид энэхүү үр дүн нь хуванцар бохирдлын цар хүрээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг дахин анхааралдаа авах шаардлагатайг онцолжээ, ялангуяа мэдрэлийн тогтолцоотой холбоотой өвчлөлийн хувьд юм.