Улсын хэмжээнд цус цуглуулалт өссөн үзүүлэлттэй байна

Улсын хэмжээнд нийт цус цуглуулалт 2014 онд 26097 нэгж байсан бол 2024 онд 45577 нэгж болж 1,7 дахин өссөн бол 2030 онд 58728 нэгжид хүрч 2024 онтой харьцуулахад 1,3 дахин өсөх төлөвтэй байна.  Цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээгээр хасагдалт 2014 онд 13,3% байсан бол 2024 онд 3,5% болж 3,8 дахин буурсан бөгөөд бидний зорилго цаашид 1%-д хүргэхэд оршиж байгаа юм. Мөн Цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2014 онд 65,5 мянган нэгж байсан бол 2024 онд 127,6 мянган нэгж болж 1,9 дахин нэмэгдсэн бол 2030 онд 159,7 мянган нэгжид хүрч 2024 онтой харьцуулахад 1,3 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Харин Цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 47746 нэгж байсан бол 2024 онд 85772 нэгж болж 1,8 дахин өссөн бөгөөд 2030 он гэхэд 104240 нэгж болж өсөх төлөв бодитой ажиглагдлаа.