• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Н.Номтойбаяр: Ойн наадмаар одон медаль тараасангүй. Харин оюуныг дэмжих сан байгууллаа

Н.Номтойбаяр: Ойн наадмаар одон медаль тараасангүй. Харин оюуныг дэмжих сан байгууллаа

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт гараад байгаа ойн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж, Сэлэнгэ аймгийн ОБГ-т бартаат замын, туулах чадвар өндөртэй, аврах, эрэн хайх зориулалт бүхий, дотроо амрах боломжтой Камаз 4326 маркийн авто машин, Австри улсын 6 хүний Ranger хийлдэг завины хамт хүлээлгэн өгчээ.

 

 

Тэрээр энэ талаараа,

“Ойн наадмаар одон медаль тараасангүй. Харин оюуныг дэмжих хэдэн сан байгууллаа. Бөх байлах гэж бэл бэлчингээрээ бусадтай уралдсангүй. Харин ойн түймэртэй тэмцэж буй онцгойгийн байлдагч нарт иж бүрдэл тоногтой байлдааны Камаз, жэт завиа хандивлалаа. Онцгой байдлын хамт олонд баярлалаа” гэжээ.