ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬ ТРАМПЫН ЗАСГИЙН ГАЗАР-ЫГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

Харвардын их сургууль Трампын засаг захиргааны эсрэг шүүхийн нэхэмжлэл гаргаснаа албан ёсоор зарлалаа. 

Учир нь, Трампын Засгийн газар нь  Харвардаас анти-еврей болон анти-муслим үзэлтэй холбоотой бүх тайлан, мэдээллийг нэн даруй гаргаж өгөхийг шаардсан байна. Мөн энэ асуудалтай холбоотойгоор их сургуулийн санхүүжилтэд нөлөөлөхөөр заналхийлжээ. Харвард нь жил бүр 2.2 тэрбум ам.долларын Холбооны судалгааны төсөл, буцалтгүй тусламж авдаг.

Харвардын удирдлагууд энэхүү шаардлагыг улс төрийн шахалт хэмээн үзэж, сургуулийн бие даасан байдал, академик эрх чөлөөгөө хамгаалахын тулд шүүхэд хандсан байна.

Тэд “Засгийн газар хэт туйлширсан улс төрийн нөхцөл байдалд дасан зохицохыг биднээс шаардаж байна. Гэвч бид оюутан, судлаач, эмч нар, ирээдүйн боловсролын чанарын төлөө байр сууриндаа үнэнч байх болно” хэмээн мэдэгдэв.