Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого 2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оноос 48.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 10 сарын санхүү, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд болон III улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани төлөв

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого  2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оноос 48.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Admin

Хуваалцах
Төрийн банк

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 10 сарын санхүү, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд болон III улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани төлөвлөгөөт зорилтуудаа бүх чиглэлд давуулан биелүүлж, борлуулалтын орлого болон ашгийн хэмжээгээ эрс нэмэгдүүлсэн байна.

Нүүрсний борлуулалт болон орлогын өсөлт

  • Борлуулалтын хэмжээ: 2026 оны эхний 10 сард 28.1 сая тонн нүүрс борлуулж, төлөвлөгөөгөө 114.8%-иар давуулан биелүүлээд байна. Энэ нь 2025 оны мөн үеэс 8.9 сая тонн буюу 48.3%-иар өссөн үзүүлэлт юм.

  • Борлуулалтын орлого: Тайлант хугацаанд борлуулалтын орлого 1 тэрбум 964.1 сая ам.долларт (батлагдсан дүн нь 2 тэрбум орчим доллар буюу өмнөх оны мөн үеэс 68.1%-иар өссөн) хүрлээ. Нэг тонн нүүрсний жигнэсэн дундаж үнэ 71.7 ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 13.3%-иар өссөн байна.

  • Цэвэр ашиг: Компани 2026 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн ба III улирлын гүйцэтгэлээр цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт очжээ. Ингэснээр жилийн төлөвлөгөөгөө 50%-иар давуулан биелүүлж, өмнөх оны мөн үеэс цэвэр ашгаа 26.1%-иар өсгөж чадлаа.

Экспорт болон боомтуудын ачаалал

Монгол Улсын хэмжээнд 2026 онд 90 сая тонн нүүрс экспортолохоор төлөвлөсөн бол 11 дүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 104 сая тонныг экспортод гаргаад байна. Үүнээс 28.3 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК бие даан экспортолжээ.

  • Гашуунсухайт боомт: 2025 онд тус боомтоор уул уурхайн салбар нийт 40.8 сая тонн нүүрс гаргасан бол 2026 оны эхний 10 сард 40 сая тонны загийг хэдийн давсан байна. Үүний 22.7 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК экспортолжээ.

  • Ханги боомт: Ханги боомтоор нийт 14 сая тонн нүүрс экспортолсны 5.6 сая тонн нь тус компанийн экспорт байна. Тус боомтоор хийсэн экспортын хэмжээ 1 дүгээр сарынхаас 7.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн хэмжээ 1.42 их наяд төгрөгт хүрч, төлөвлөгөө 132.7%-иар биелэв.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2026 оны хуримтлалаас Үндэсний баялгийн санд 480.3 төгрөг (тэрбум), улсын төсөвт 1 их наяд төгрөгийн ногдол ашиг тус тус төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах