Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

СОЁЛ, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ, ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЖУРМЫН АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт заасны дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Бие

СОЁЛ, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ, ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЖУРМЫН АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

О.Болор-ЭрдэнэО.Болор-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт заасны дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын хамтарсан А/59, А/15, А/74 дүгээр тушаалаар “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журам”-ыг шинэчлэн баталж, мөрдөж эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан журмын хэрэгжилтийг хангах, холбогдох байгууллагын албан хаагчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон салбарын харьяа байгууллагуудын төлөөлөл оролцож, 185 хүн танхимаар, 250 хүн цахимаар хамрагдлаа.

Шинэчилсэн журамд соёл, спортын арга хэмжээний өмнө хүүхдийн аюулгүй байдлын эрсдэлийг урьдчилан үнэлэх, хариуцлагын гэрээ байгуулах, хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, цахим орчны эрсдэл, үе тэнгийн дээрэлхэлтээс хамгаалах, тэмцээний хураамжаас тодорхой бүлгийн хүүхдийг чөлөөлөх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.

Сургалтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан нээж үг хэлэхдээ хүүхдийн язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцоллоо.

Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн У.Долгормаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Анужин нар илтгэл тавьж, журмын шинэ зохицуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Хуваалцах