Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад нийт 93,8 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр бодитоор төлөгдөж байгаад талархал илэрхийлсэн албан бичгийг Хөгжлийн банкнаас ирүүллээ. А

Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв

Admin

Хуваалцах
Төрийн банк

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад нийт 93,8 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр бодитоор төлөгдөж байгаад талархал илэрхийлсэн албан бичгийг Хөгжлийн банкнаас ирүүллээ.

Авлигатай тэмцэх газартай Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс нэр бүхий 12 зээлийн чанаргүй активыг төлүүлэх асуудлаар 2026 оны хоёрдугаар улирлаас хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Энсада истерн” ХХК, “Шанх майнинг” ХХК, “Монгол драй милк” ХХК, “Зэст өндөр” ХХК, “Бэрэн групп” ХХК, “Мондулаан трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс гурилын үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт, 23 үл хөдлөх хөрөнгө, 1 газар, 2 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг барьцаа хөрөнгийг Хөгжлийн банкны өмчлөл, бүртгэлд шилжүүлэн авчээ.

Дээрхээс гадна Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр муу зээлдэгч “НВЦ” ХХК-ийн зээлийн үлдэгдэл өр төлбөр болох 43,1 тэрбум төгрөгийг барагдуулах ажиллагааны хүрээнд 13 үл хөдлөх хөрөнгө, 2 ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 38,8 тэрбум төгрөгөөр тооцож 4,3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тохиролцсон болохыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнгээс албан бичгээр мэдэгдэж, талархал илэрхийллээ.

Хуваалцах