Өнгөрсөн долоо хоногт Оюу толгойн асуудлаарх сонсгол Төрийн ордонд болсон. Энэ үеэр сонсголд иргэдийн төлөөлөл болж оролцсон Ц.Оюунжаргал нь "Зөв.мн" сайтын сэтгүүлчтэй н.Сувдаатай маргаан үүсгэж, улмаар нулимсан.
Тэгвэл дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалган шүүхэд шилжүүлсэн. Өнөөдөр тус хэргийг Сүхбаатар дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцэн, Ц.Оюунжаргалыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр хийсэн үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлж, уучлал гуйжээ.





