УБ-ын такси үйлчилгээнд ₮77 саяын өртөгтэй BYD машин ашиглана

“УБ хотын такси үйлчилгээг сайжруулах” ТЭЗҮ-д БНХАЦ-д үйлдвэрлэгддэг BYD үйлдвэрийн Seal 5 загварын тээврийн хэрэгслийг худалдан авах боломжтой гэж зөвлөжээ. Үнийн хувьд нэг ширхэг нь 77.0 сая төгрөгөөр дотоодын зах зээлд борлуулагдаж байна гэж үзсэн байна. 

Тус ТЭЗҮ-ээс дурдвал “ Улаанбаатар хотын такси үйлчилгээнд PHEV буюу Цахилгаан хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл сонгох бол BYD үйлдвэрийн Seal 5 загварын тээврийн хэрэгслийг сонгон такси үйлчилгээнд ажиглах боломжтой гэж зөвлөж байна. Доорх шалгууруудыг хангаж байна гэж дүгнэлээ. Үүнд: 

1. Хөдөлгүүрийн хувьд PHEV байх бензин болон цахилгааны эх сурвалжийн шууд хамаарлаас бууруулж, эдийн засаг болон хүрээлэн буй орчны хувьд эерэг нөлөөтэй.

2. PHEV тээврийн хэрэгслийн хувьд заавал нэмэлт суурин болон хурдан цэнэглэгч шаардлагагүйгээр тээврийн хэрэгслийг дагалдан ирэх цэнэглэгчээр өөрийн баттерейгаа дурын газар цэнэглээд явах давуу талтай байна.

3. Овор хэмжээ, кузов загварын хувьд Седан буюу суудлын загварын байх нь зорчигчид илүү тав тухтай зорчих боломжийн хувьд давуу байна.

4. Худалдан авах үнийн хувьд 77.0 сая төгрөгөөр дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа бөгөөд эргээд нөхөн төлөгдөх боломжтой байна. 5. Дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа тул засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг найдвартай эх үүсвэрээс хангах боломжтой байна.

5. Дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа тул засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг найдвартай эх үүсвэрээс хангах боломжтой байна.” хэмээн тусгажээ.