• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Үзэгчид: Тийм дээ, ийм бие бялдартай юм чинь дэлхийн талыг эзлэх нь аргагүй байх

Үзэгчид: Тийм дээ, ийм бие бялдартай юм чинь дэлхийн талыг эзлэх нь аргагүй байх


Netflix-ийн “Physical: Asia” нь 8 орны (Солонгос, Япон, Монгол, Филиппин, Турк, Индонез, Тайланд, Австрали) 48 тамирчны хатуу, ширүүн өрсөлдөөн бүхий шоу. Олон нийт, тайлбарлагчид Монгол багийн гадаад төрх, бие бялдар,  ур чадварыг онцолж “талын хүч” гэх үгээр тодорхойлж байна. 

Reddit, 한국(Кorea) блог/커뮤니티 болон Netflix-ийн албан ёсны бичлэг, богино клипийн дор хэрэглэгчдийн сэтгэгдлүүд ихэвчлэн эерэг: “Монгол багийн хөдөлгөөний хүч, арга барил гайхамшигтай”, “тэдний гарал үүсэл, удамшлын хүч нөлөөлж байна” гэх мэт. Мөн зарим Солонгос үзэгчид стратеги, хамтын ажиллагаа тал дээр Монголын багийг сайшааж байна. Нөгөө талд үзэгчид улс хоорондын ялгааг хэт их онцолж, “спортын ур чадвар vs. үндэсний стереотип” гэсэн хэлэлцүүлгийг үүсгэх тохиолдол гарч байна.

Солонгосчууд Монголын баг тамирчдын тухай дараах сэтгэгдлүүдийг илэрхийлжээ.

- Америкт байхдаа миний уулзаж байсан монгол хүмүүс том биетэй, хүчтэй хэрнээ эелдэг, сайхан сэтгэлтэй байсан.

- Монгол тамирчдаас мэдрэгдэж байгаа өөртөө итгэх итгэл болон тайван байдал... Манай гэрийг нүүлгэж өгсөн монгол ах нараас ч мэдрэгдэж байсан...

- Бүгд яг л аниме үзэхэд хамгийн сүүлд нь гарч ирдэг хамгийн хүчтэй бүлэглэл шиг харагдаж байна.

- Ийм хүмүүс морь унаад галзуурсан мэт хүчтэй довтлохоор чинь... Евроази үнсэн товрог болохгүй гээд яах вэ...

Монголчууд бол үнэхээр хүчтэй нь үнэн шүү... Баавгай шиг хүчтэй хүмүүс... Японы сүмогийн тамирчид дунд монголчууд нэлээд их байдаг.

Тийм дээ, ийм бие бялдартай юм чинь дэлхийн талыг эзлэх нь аргагүй байх...

Ийм болохоор л Европ хүртэл дайлаар мордоод эзлээд ирсэн байх...

- Монгол хэл гайхмаар үзэсгэлэнтэй юм. Солонгос хэл орос хэлийг хольчихсон юм шиг сонсогдож байна.

- Ийм бие бялдар дээр сэлэм бариад, нүдний хараа нь 2.0, 3.0, морь унаж нум сум харвадаг байсан гэхээр... Монголчуудын хаант улсын үе үнэхээр гайхаад баршгүй шүү...

Олон улсын хэвлэл — Монгол баг дэлгэцэнд хүчтэй дүр төрх үлдээв
The Guardian, The National зэрэг олон улсын хэвлэлүүд “Physical: Asia”-г тоймлоход Монгол багийн оролцоо нь шоуны олон улсын шинжийг тодруулж, үзэгчдийн үзэх сонирхлыг нэмсэн гэж дүгнэжээ. Зарим тоймчид шоуг “Olympic-like” буюу үндэсний нэр хүнд, багийн тактик, спортын ур чадварын тэмцэл гэж тодорхойлсныг онцлох нь зүйтэй.