Нийт нутгаарх цасан бүрхүүлийн хэмжээ 7%-аар нэмэгджээ

12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 79 хувьд 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Энэ нь өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд, малчид та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.