• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ АЖЛЫН БАЙРНЫ ДАВХАРДЛЫГ АРИЛГАЖ, УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ОРОН ТООГ 30 ХУВИАР, НИЙТ АЖИЛТНЫ 10,3 ХУВИЙГ ЦӨӨЛӨХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ АЖЛЫН БАЙРНЫ ДАВХАРДЛЫГ АРИЛГАЖ, УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ОРОН ТООГ 30 ХУВИАР, НИЙТ АЖИЛТНЫ 10,3 ХУВИЙГ ЦӨӨЛӨХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ байгууллагынхаа эдийн засаг, үр ашгийн тооцоо судалгаанд үндэслэн сул орон тоог царцаах, чиг үүргийн давхардлыг арилгаж, удирдах албан хаагчдын тоог 30 хувиар, нийт албан хаагчдын орон тоог 10,3 хувиар цөөлөх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Тус газар нь Төрийн хэмнэлтийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхдээ төсвийн үр ашгийн тооцоо, ажлын байрны оновчтой хүний нөөцийн бодлогыг барьсан бөгөөд энэ нь байгууллагын үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах, урсгал зардал хэмнэгдэх ач холбогдолтой юм.