Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Энэ сарын 18 буюу өнөөдрөөс эхлэн баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудийн ихэнх нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.





