• Нүүр
  • Мэдээний өрөө
  • 90%-ийн түлэгдэлтэйгээр ГССҮТ-д эмчлүүлж байгаа Б.Амин-Эрдэнэ энгийн тасагт шилжжээ

90%-ийн түлэгдэлтэйгээр ГССҮТ-д эмчлүүлж байгаа Б.Амин-Эрдэнэ энгийн тасагт шилжжээ

Хэнтий аймагт ахуйн гал түймэр гарч 11 настай Б.Амин-Эрдэнэ 90 хувийн түлэгдэлтэнд өртсөн. Ийнхүү охиныг нисдэг тэргээр зөөвөрлөн ГССҮТ-д авчраад байсан юм. ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй 11 настай Б. Амин-Эрдэнэ охин өнөөдөр энгийн тасагт шилжлээ. Охиныг ээж Мандахцолмон нь сахиж байна. Охины биеийн байдал тогтвортой сайн байгаа удахгүй арьс нөхүүлэх мэс засалд орно.


Зургийн эх сурвалж: Өндөрхаан телевиз