• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Эрдэнэс Монгол, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэргийг өөрчлөн байгуулж, татан буулгана

Эрдэнэс Монгол, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэргийг өөрчлөн байгуулж, татан буулгана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа. Зарим төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг биржээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулах шийдвэр гаргалаа.Тухайлбал дараах 18 төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдана. Үүнд:

1.    Монголын цахилгаан холбоо ХК

2.    Хөдөө аж ахуйн бирж ХХК

3.    Үндэсний давхар даатгал ХК

4.    Монголын хөрөнгийн бирж ХК

5.    Хөдөө ах ахуйн корпораци ХХК

6.    Шивээ овоо ХК

7.    Багануур ХК

8.    МИАТ ТӨХК

9.    Төрийн банк ХК

10. Эрдэнэс Тавантолгой ХК

11. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

12. Эрдэнэс критикал минералс ТӨҮГ

13. Дулааны 3-р цахилгаан станц ХК

14. Дулааны 4-р цахилгаан станц ХК

15. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ХК

16. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК

17. Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК

18. Амгалан дулааны станц ТӨХК.

Мөн дараах 8 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдана.

1.    Дулаан шарын гол ТӨХК

2.    Цемент шохой ХХК

3.    Монгол шуудан ХК

4.    Багануурын дулааны станц ТӨХК

5.    Налайхын дулааны станц ТӨХК

6.    Хөвсгөл дулааны станц ТӨХК

7.    Ховд дулааны станц ТӨХК

8.    Улаангомын дулааны 2-р станц.

Дараах 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөх арга хэмжээ авна. Үүнд:

1.    Эрдэнэс Монгол ХХК

2.    Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК

3.    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

4.    Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨҮГ

5.    Автоимпекс ХК

6.    Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор ХХК

7.    Автозамын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК багтаж байна.

Дээрх компаниудын хувьд 100% хувьчлахгүй, төрийн эзэмшлийн болон стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох хувьцааны хувь хэмжээг үндсэн чиглэлээр нарийвчлан тодорхойлох бөгөөд юун түрүүнд нээлттэй хувьцаат компани болгохын тулд компанийн засаглалыг шинэчлэх, санхүүгийн тайланд нь хөндлөнгийн аудит хийлгэх, ил тод мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хийнэ гэж мэдэгдлээ.