БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” сургалтад ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Үндэсний аврах бригад, НОБГ, 119 дүгээр ангийн холбогдох алба хаагчид хамрагдаж байна.
Бээжин хотын Гал түймэр унтраах, аврах академийн сургалтын баазад зохион байгуулагдаж буй тус сургалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.
Сургалтын хүрээнд алба хаагчид тус улсын гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний төв, Газар хөдлөлтийн үед шуурхай эрэн хайх, аврах төвийн үйл ажиллагаатай танилцаж, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна.





