ОХУ-аас энэ сард нийт 219.400 тонн шатахуун импортлоно

Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна. ОХУ-аас 2025 оны арванхоёрдугаар сард нийт 219.400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ. Тодруулбал,

- АИ-92 автобензин - 83,600 тонн

- Дизель түлш - 134,240 тонн

- АИ-95 автобензин - 1560 тонныг тус бүр захиалжээ.

Мөн БНХАУ-аас нийт 11,200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байна.

2025 оны 12 дугаар сарын 01-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23,484 тонн АИ-92 автобензин, 81,600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3,795 тонн тус тус орж ирээд байна.