2025 оны 7-р сарын 01-ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж цахим мөрийтэй тоглоомтой холбоотой хэрэгт бүрэн хязгаарлалт тогтоосон эрхзүйн орчин Монгол Улсад бүрдсэн. Гэсэн ч иргэд амар хялбар аргааг мөнгө олох зорилгоор цахим мөрийтэй тоглоом тоглон, хохирогч болж байна.
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийн гол хохирогч нь 16-35 насны залуучууд байна. Мөн бага насны хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчоор бүртгэгдэх болжээ. Тухайлбал эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн зээлийг аваад, цахим мөрийтэй тоглодог тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс шалтгаалан тухайн хүүхдийг эмээ, өвөө нь дагуулан Цагдаагийн байгууллагад хандан тусламж хүссэн тохиолдол гарчээ.
Цагдаагийн байгууллагаас 2025 онд цахим мөрийтэй тоглоомын 1,860 домэйн хаягийг илрүүлж, 1,015 хаягийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгосон гэдэг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээллээ.





