• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Багш нарын ажил хаялт зогсох эсэхийг шийдэх уулзалт яг одоо болж байна

Багш нарын ажил хаялт зогсох эсэхийг шийдэх уулзалт яг одоо болж байна

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэл (МБШУҮЭ) болон Боловсролын яам хэлцэлд хүрч, хоёр тал гарын үсэг зурсан. Гэвч тухайн албан бичиг албажаагүй байсан юм. Үйлдвэрчний эвлэлээс тухайн хэлэлцээрийг Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яаманд бүртгүүлэн албажуулснаар ажил хаялтаа зогсоох байр суурийг илэрхийлсэн. 

Энэ талаар тодруулахад “Яг одоо талууд хэлцэлээ албан ёсоор баталгаажуулах уулзалтад орж байна” гэж МБШУҮЭ-ийн Холбооны дарга З.Цогтгэрэл хэллээ. 

Тэд ямар зөвшилцөлд хүрснийг бид цаг алдалгүй мэдээлэх болно. Багш нарын ажил хаялт 3 дахь долоо хоногтоо буюу ажлын 13 дахь өдрөө үргэлжилж байна.