• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Аймгийн гал голомт гэдэг утгаараа, мөн ажилчдынхаа сэтгэл санааг бас өргөх үүднээс 30 минутын дом хийдэг"

"Аймгийн гал голомт гэдэг утгаараа, мөн ажилчдынхаа сэтгэл санааг бас өргөх үүднээс 30 минутын дом хийдэг"

“Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК лам нараар ном уншуулж, засал хийлгэжээ” гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.  "Лам авч ирээд дулаан өвөлждөг бол бүх зүйлээ лам нараар шийдүүлье. Лам нар ном уншсан юм чинь энэ өвөл айлтгүй байх нь" гэхчлэн иргэд шүүмжилсээр байгаа юм. Энэ хүрээнд тус газраас тодруулахадЛам нар авчирч ном уншуулсан зүйл болоогүй” гэв.  Харин уг зураг нь Увс аймгийн "Улаангомын Дулааны хоёрдугаар станц" ТӨХК гэнэ.  

 

Улаангомын Дулааны хоёрдугаар станц" ТӨХК-ийн захирал: Инженер техникийн ажилтнууд үндсэн зуухын засвар үйлчилгээгээ хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж дуусгаад галлагаа эхлэхийн өмнө буюу есдүгээр сарын 14-нд аймгийн гал голомт гэдэг утгаараа, мөн ажилчдынхаа сэтгэл санааг бас өргөх үүднээс 30 минутын дом хийдэг.