Өчигдөр буюу 2025 оны 12-р сарын 24-ний өдөр Сөүл хотын Ганнам дүүргийн цагдаагийн газраас БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны захиргааны ажилтан А-г согтуугаар жолоо барьсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт бүртгэн шалгаж эхэлснээ мэдэгдлээ. Тухайн Монгол Улсын иргэн А нь 2025 оны 12-р сарын 12-ны өглөөний 6 цаг орчимд Ганнам дүүрэгт гурван автомашин мөргөсөн осол гаргасан хэрэгт сэжиглэгдээд байна. Тухайн үед түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ жолооны эрх хасах түвшинд байсан гэж мэдээллээ. Осолд өртсөн урд талын автомашинуудын жолооч нар хөнгөн гэмтэл авчээ. Цагдаагийн байгууллага Монгол Улсын Элчин сайдын яамнаас тухайн ажилтанд дипломат халдашгүй эрх эдлүүлэх эсэхийг тодруулсны дараа хэргийг прокурорт шилжүүлэх эсэхийг шийдэх ажээ.





