Өнөөдөр өглөөний 06:39:56 цагт Завхан аймгийн Идэр сумын төвөөс хойд зүгт 27 километрийн зайд газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй байна. Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа юм.





