• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТ ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТ ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ) болон харьяа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой гомдлын мөрөөр 2025.11.05–11.19-ний хооронд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргалаа.
Хяналт шалгалт нь байгууллагын бүтэц, орон тоо, хүний нөөцийн шийдвэр гаргалт нь хууль, тогтоомжийн хүрээнд хийгдсэн эсэхийг шалгасан юм.
🔎 Хяналт шалгалтаар илэрсэн гол асуудлууд:
1. Удирдлага, зохион байгуулалт хангалтгүй
Салбарын хэмжээнд хийх бүтэц, орон тооны өөрчлөлтийг бодлогын түвшинд нэгдсэн зохион байгуулалтаар хангаагүй.
Дээд шатны байгууллагын чиглэл, Засгийн газрын шийдвэртэй нийцээгүй өөрчлөлтүүд гарсан.
2. Орон тоо бууруулах бодлогыг алдаатай хэрэгжүүлсэн
Зарим аймаг, дүүрэгт 10–12% цомхотгол хийсэн нь үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Үндсэн чиг үүрэг хэрэгжүүлэгч гүйцэтгэх албан тушаалтнуудын орон тоог хассанаар ачаалал нэмэгдэх нөхцөл үүссэн.
3. Чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээ хангалтгүй
Шинжилгээг бодит нөхцөлд тулгуурлалгүй, зөвхөн албан тушаалын тодорхойлолтыг харьцуулан хийсэн.
Хүн амын тоо, үйлчилгээний ачаалал, газар нутгийн онцлогийг тусгаагүй.
4. Хүний нөөцийн шийдвэрүүд хууль зөрчсөн
Сонсох ажиллагааг зохих хугацаанд хийхгүйгээр шийдвэр гаргасан.
Албан хаагчдыг шилжүүлэх, чөлөөлөхдөө хууль буруу хэрэглэсэн.
Хүүхэд асрах чөлөөтэй албан хаагчийн ажлын байрыг хамгаалаагүй тохиолдлууд илэрсэн.
📝 Хяналт шалгалтын мөрөөр өгөх санал, шаардлага:
ХХҮЕГ-ын бүтцийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд дахин зохион байгуулах,
Хүний нөөцийн шийдвэрүүдийг хуульд нийцүүлэх,
ГБХНХЯ болон ЗГХЭГ-т нэгдсэн бодлого, арга зүйгээр чиглүүлж зохион байгуулах талаар албан бичиг хүргүүлэх.
Танилцуулгийг дараах холбоосоор хүлээн авна уу!