2026 оны төсөвт суулгасан Засгийн Газрын яам, агентлагууд тоног төхөөрөмжийн зардалын задаргааг харцгаая.
· Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн яам- 91 тэрбум 775 сая төгрөг
· Эрчим Хүчний Яам-70 тэрбум төгрөг
· Боловсролын яам-56тэрбум 627 сая төгрөг
· Эрүүл Мэндийн яам – 49 тэрбум 710 сая төгрөг
· Батлан Хамгаалах яам- 36 тэрбум 429 сая төгрөг
· Цахим Хөгжил Инноваци Харилцаа Холбооны Яам -19 тэрбум 449 сая төгрөг
· Гадаад Харилцааны Яам – 19 тэрбум 867 сая төгрөг
· Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам – 15 тэрбум 946 сая төгрөг
· Хууль Зүй, Дотоод Хэргийн яам – 12 тэрбум 399.8 сая төгрөг
· Соёл Спорт Аялал Жуулчлал Залуучуудын яам – 9 тэрбум 316 сая төгрөг
· Гэр бүл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам- 8 тэрбум 400 сая төгрөг
· Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар – 7 тэрбум төгрөг
· Сангийн Яам – 4 тэрбум 900 сая төгрөг
· УИХ-ын Тамгын Газар – 3 тэрбум 637 сая төгрөг
Эдгээр яам, агентлагууд зөвхөн тоног төхөөрөмжийн зардалд ийнхүү ₮400 гаруй тэрбумыг төсөвлөөд байна. Багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяж, эмч нар ажил хаяхаа илэрхийлж буй энэ цаг үед Засгийн Газраас тоног төхөөрөмжийн зардалд ийм хэмжээний мөнгө төсөвлөжээ. 2026 оны төсөвийн 2-р хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болсон. Дараагийн хэлэлцүүлгүүдээр эдгээр танаж болох зардлуудаа дахин авч үзэх шаардлагатай байгааг судлаачид сануулж буй юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа "Тоног төхөөрөмжийн зардал бол тэвчиж болох зардал. Жил бүр өсөн нэмэгдэж буй энэ зардал бодит эсэх дээр аудит шалгалт хийх ёстой. Үнэхээр бодитой зардал эсэхийг олон нийтэд ил байлгах хэрэгтэй. Бодит биш бол хасах шаардлагатай. Төрийн байгууллага бүрт "Apple" брэндийн компьютер байна. Энгийн сайн ажиллагаатай компьютер байхад хангалттай" гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганмаа "Маш үнэтэй тоног төхөөрөмж авдаг. Хэрэглэж чаддаг, ажиллуулж мэддэг боловсон хүчин байхгүй. Уутнаас нь ч гаргахгүй байсаар ашиглалтын хугацаа дуусдаг. Энэ зардлаа танах ёстой" гэсэн байр сууриудыг илэрхийлж байна.





