Туул голын сав газар 500 кг алтыг хууль бусаар олборлосон уу?

            Монгол Улсад асар их хэмжээний хохирол учируулсан хулгайг прокурорын байгууллага шалгалгүй хаацайлсаар хоёр жил өнгөрсөн гэх мэдээллийн мөрөөр Tsahimtv.mn редакцийн хүсэлтээр нийтлэв.

         Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлалтай MV021972 дугаартай лицензтэй “Вайнд Майнд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чинбат, Ариунболд нар нь /тухайн үед энэ компанийг эзэмшиж байгаад буцааж эзэнд нь зарсан/ 2022, 2023 онд алт олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа, зэрэгцээ орших өөрсдийн биш тусгай зөвшөөрөлтэй газрын хилийг зөрчин Туул голын сав газар 6,8 га газарт алт олборлолт явуулж "Ард түмний өмч" болох 500 кг алтыг хууль бусаар олборлож, Монгол улсад хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байна.  

Туул гол руу тулгаж ухан алт олборлосон уу?

Гэвч энэ гэмт хэрэгтэй тэмцэхээр байгуулагдсан Экологийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Цогтбаатар нь иргэдээс ирсэн мэдээллийг шалгалгүйгээр нэг сарын хугацаанд нуун дарагдуулсан гэх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2. "Хууль бусаар ашигт малтал олборлох" хуулийг зөрчин 200 гаруй тэрбум төгрөг олсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Ингээд энэ алтны томоохон хулгайн асуудал Хууль зүй дотоод хэргийн сайдын түвшинд хүрсний эцэст, нэг сарын дараа очиж, хууль бусаар алт олборлож байсан үйлдлийг таслан зогсоож 0,7 кг алтыг нь хураан авч үйл ажиллагааг нь шалгаж эхэлжээ.

Булган аймгийн цагдаагийн газраар дээрх хэргийг шалгуулан хэргийн ул мөрийг замхруулж гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж прокурор хэргийг хаасан. Улмаар эд мөрийн баримтаар хураагдсан 0,7 кг алтыг буцаан өгч Эдийн засгийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд үйлчилсэн. Булган аймгийн прокурорын газрын эрх бүхий албан тушаалтнууд тангарагаа зөрчиж гэмт этгээдүүдийн талд үйлчилсэн шийдвэр гаргахдаа хуульчийн болон прокурорын ёс зүй, шударга ёсны зарчмаа хаана хаяж байгаад шийдвэрлэсэн бэ?

Энэ хэргээс олсон орлогоороо Б.Чинбат, Г.Ариунболд нар нь “Эрдэнийн босго" ХХК-ийн Хулман нуур нүүрсний уурхайг худалдаж авсан байж болзошгүй байна. Энэ уурхайтай холбоотой гэмт хэргийг Улсын Ерөнхий прокурорын орлогч М. Чинбатын шийдвэрээр хэрэгсэхгүй болгож хааснаар хохирогч нар дахин гомдол гаргах эрхгүй болжээ.

Үүний цаана хэргийг нь явуулдаггүй, шалгадаггүй албан тушаалын байдлаа ашиглаад сууж байдаг төрийн албан хаагч нар тангараг, ёс зүйгээ зөрчиж Эрүүгийн гэмт хэрэг хамтран үйлдэж хууль бусаар хөрөнгөжөөд хамгаалаад сууж байна уу? гэх асуудал анхаарал татна.

Редакцийн бус. 

Эх сурвалжууд:

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГГҮҮЛЧДИЙН АА НЭГДЭЛ

https://ergelt.mn/news/22/single/46881

https://www.facebook.com/share/v/1G5b9Fvi8n/

https://www.facebook.com/share/p/1BZqEsca9Z/

https://www.facebook.com/share/v/1BBkbC7NzD/

https://www.facebook.com/share/v/1JWmD7YEiB/ https://isee.mn/n/27823