МАН-ын УЗ хуралдаж, дэд сайд нарыг томиллоо Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, төрийн өмчит компаниудад томилсон бүтээмж болон хяналтын 128 менежерийг чөлөөлж, дэд сайд нарын томилгоог хэлэлцлээ.
Үүнд: САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН. Тэрээр Люксембургийн их сургуулийг төгссөн. Олон улсын мэргэшсэн банк санхүүгийн шинжээч. Мөн Их Британийн HSBC банкны ахлах менежер, Люксембургийн их сургуулийн багшаар ажиллаж байсан туршлагатай. Татварын шинэчлэлийн асуулыг хариуцан ажиллана.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН. 2004 онд Монгол Улсын их сургуулийн гадаад хэл, соёлын сургуулийг төгссөн. 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр олон улсын харилцаагаар мэргэшсэн. 2004 онд ГХЯ-нд мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд хоёр дахь удаагаа гадаад харилцааны дэд сайдаар томилогдож байна.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭ. Эрх зүйч мэргэжилтэй. Төрийн захиргааны байгууллагууд болон ЗГХЭГ-т хууль, эрх зүйн болон бодлого зохицуулалтын чиглэлээр ажилласан туршлагатай. Тэргүүн түшмэлийн гуравдугаар зэрэгтэй.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Д.БААСАНДАМБА. Хошууч, генерал. Цэргийн ухааны доктор. Кибер аюулгүй байдлын командлагч. Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД Б.МӨНХТАМИР. Мэдээллийн системийн менежментийн чиглэлээр Монгол мэргэжил эзэмшсэн. Мөн АНУ-ын Виржиниа мужийн олон улсын их сургуульд Бизнесийн удирдлага, олон улсын санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбум мод төслийн хэрэгжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудал зэргийг хариуцан ажиллана. Түүний хувьд МИАТ ТӨХХК-ийг удирдаж байгаад саяхан чөлөөлөгдсөн.

ЗАМ ТЭЭВРИЙН ДЭД САЙД Г.ГАНБОЛД. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.

ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ДЭД САЙД Б.СОЛОНГОО. Нийгмийн даатгалын шинэчлэл, гэр бүлийн тухай хууль, хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хариуцан ажиллана. Харвардын их сургуулийн хууль зүйн ухааны магистр. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан.
![]()
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД С.ДАВААСҮРЭН. Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг хариуцана. АНУ-ын Нью-Хэмпширийн их сургуулийн эдийн засгийн ухааны доктор. 29 жил салбартаа тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2016-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.НЯМЖАВ. Цагаан алт, хүнсний хувьсгал зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллана. Хууль, эрх зүйч мэргэжилтэй. Түүний АТГ-д мэдүүлсэн ХАСХОМ-той холбогдуулан тодруулах зүйл гарсан тул Засгийн газрын хуралдаанаар томилогдоогүй байна

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ДЭД САЙД Г.БАЯРХҮҮ. Цахим үндэстэн болон и-монголиа төслийг хариуцан ажиллаж байсан. Бат Солюшн партнер маркетингийн компанийн үүсгэн байгуулагч. Үндэсний 70 гаруй брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, дотоод болон гадаад таниулах ажлыг зохион байгуулсан туршлагатай.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД С.ДАЛХААСҮРЭН. МУИС-д эрх зүйч, хуульч мэргэжил эзэмшсэн. МХЕГ-ын хэлтсийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр хоёр удаа ажиллаж байсан. Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч даргаар мөн ажиллаж байсан улстөрийн ажлын туршлагатай.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ДЭД САЙД Б.ЭНХТҮВШИН. Татварын эдийн засагч мэргэжилтэй. 1992-2013 оны хугацаанд татварын салбарт ажилласан.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛ, СПОРТ, ЗАЛЧУУДЫН ДЭД САЙД Г.ДАШНЯМ. Америкийн ОУ-ын Их сургуулийг бизнесийн удирлдлагаар төгссөн. МҮОХ-ны гишүүнээр ажиллаж байсан.
![]()
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Г.НОМИН. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх ажлыг хариуцан ажиллана. Их Британи улсад мастер хамгаалсан. ЭМШУҮИС-д 6 жил багшилсан.






