• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана

 “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Уг тогтоолын төсөлд төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, төрийн өмчит долоон компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгажээ. Мөн цаашид нэмж төрийн өмчит зургаан компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, төрийн өмчит таван компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөсөн байна. Үүнд:

-“Монголын цахилгаан холбоо” ХК;

-“Хөдөө аж ахуйн бирж” ХХК;


-“Үндэсний давхар даатгал” ХК;

-“Монголын хөрөнгийн бирж” ХК;

-“Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;

-“Шивээ овоо” ХК;

-“Багануур” ХК;

-“МИАТ” ТӨХК;

-“Төрийн банк” ХК;

-“Эрдэнэс Тавантолгой” ХК;

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;

-“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;

-“Дулааны III цахилгаан станц” ХК;

-“Дулааны IV цахилгаан станц” ХК;

-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;

-“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;

-“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;

-“Амгалан дулааны станц” ТӨХК