Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 11 цагаас ТББХ-оор үргэлжлүүлэн хэлэлцэх тов зарлагдлаа. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах саналыг Баасан гарагт ТББХ-ны хурлаар хэлэлцэж, ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр завсарласан байдаг. Гэвч энэ талаарх асуудал долоо хоногт хуралдах товд ороогүй байсан нь олон нийтээс шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл тус асуудлаар УИХ-ын Тамгын Газраас “2025 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тов, дараалал нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны Баасан гарагийн үдээс өмнө /11.45 цагт/ батлагдсан.
Харин мөн өдрийн 14.00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ирэх Даваа гараг /2025.10.13/-т үргэлжилж Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх болсон тул Улсын Их Хурлын Зөвлөл өнөөдөр хуралдаж ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны тов, дараалалд өөрчлөлт оруулна” хэмээн мэдээлсэн юм.





